作词 : Монгол Ардын Дуу
作曲 : Монгол Ардын Дуу
Баруун талаас нь харахад
Бахтай ихтэй Тугалжийн уул хө
Барс ирвэс хоёр нь хө
Барилдаж баймаар Тугалжийн уул хө
Зүүн талаас нь харахад
Зүйргүй сайхан Тугалжийн уул хө
Зүр гур хоёр нь хө
Зөрөлдөж баймаар Тугалжийн уул хө
Архан талаас нь харахад
Аргагүй сайхан Тугалжийн уул хө
Аргаль угалз хоёр нь хө
Асгаж баймаар Тугалжийн уул хө
Аргаль угалз хоёр нь хө
Асгаж баймаар Тугалжийн уул хө

热门推荐| 1 | |
|---|---|
| 2 | |
| 3 | |
| 4 | |
| 5 | |
| 6 | |
| 7 | |
| 8 | |
| 9 | |
| 10 |