Bhiisma/Rafor/KA-Neg Er歌曲免费下载

《Bhiisma/Rafor/KA-Neg Er》歌曲详情

作词 : Munkhjargal Otgontsagaan/Naranmunkh Narankhuu/Tuyabaatar Navaandovdon

作曲 : Tuguldur Ganbold

Би бол ардаа тэжээх ам олонтой

Андуурч гэнэдвэл бас би хорлонтой

Адал явдалт аялал нь тодорхой

Алтан цаг зүүсэн ариун бодолтой

Хийсэн зүйлтэй хүн

Гийсэн гэлтэй гүйнэ

Хийсэн үйлээ л түүнэ

Зөвхөн Тэнгэр л шүүнэ

Хэтрүүлнэ үү гэхээс хэзээ ч дутаадаггүй нэг эр

Хувь заяатайгаа нүүр тулна зугтаадаггүй нэг эр

Өгсөн бол өгсөн үгээ буцаадаггүй нэг эр

Үнэнийг өгүүлээд худлаа хуцаагүй нэг эр

Хүссэн бүхэн биелээд санасан бүхэн бүтээд

Диваажингийн хаалга татахдаа би нүцгэн нэг эр

Хадуурч гүйгээд хальтарч унаад зовлон зүдгүүр туулаад

Тамын хаалга тогшихдоо би шалдан нэг эр

Харуусч гуньдаг энгийн нэг эр

Хаяа туньдаг зөөлөн нэгэн

Хатуужилтай мундаг нэгэн

Хайруудын шунадаг нэг эр

Эрх чөлөө салхин гэвэл

Эзэнгүй цахилах би догшин хүлэг

Эцэг өвөг сийлсэн гэсэн шиг

Арилшгүй цохион дээрх утгат шүлэг

Амжилт бол аз биш

Хэнээс ч гуйхгүй өөрийн нэр дээрх хурдан зээрдээ чү

Зах хязгаар үгүй уудам тал шиг мөрөөдлөөрөө гүйнэ

Дахин давташгүй чанар эцэг эхийн өгсөн ген

(yeah yeah yeah)

Би 2 идэж хоосон хонодоггүй харц ардын хүү

Хоншоортой эр харцага хурц ахын дүү

Яахаас ч буцахгүй хүн яг цаг тулах үед

Хар цагаан муу сайн байсан ч энэ миний түүх

Хүссэн бүхэн биелээд санасан бүхэн бүтээд

Диваажингийн хаалга татахдаа би нүцгэн нэг эр

Хадуурч гүйгээд хальтарч унаад зовлон зүдгүүр туулаад

Тамын хаалга тогшихдоо би шалдан нэг эр

Харуусч гуньдаг энгийн нэг эр

Хаяа туньдаг зөөлөн нэгэн

Хатуужилтай мундаг нэгэн

Хайруудын шунадаг нэг эр

Өөрийн замынхаа дунд өөрийгөө бүтээсэн нэг эр

Рашаан булаг Баян хангай Нар тусах дулаан энгэр

Өөрийн зам жимээр алхана амьд утаа зууна

Өрдөж асаасан голомт завилан эзэн сууна

Ухамсар минь сэрэв. Та сайн байна уу?

Хэний ч хүүгийн нүдийг эгц харж ажиж түүгээр нь шүүнэ

Хатуу зөөлөн амтаар цадаж хор нь гарч

Туулаад ирсэн амьдрал түүний цор ганц гэрч

Авъя гэвэл амь гэр бүл, эх орондоо бэлэн

Анзаарвал мань үүрийн цолмон, үдшийн гялаан

Чадаж байвал замчлаад урд гар

Чадахгүй бол дамжлаад цуг барь

Хэрүүл хов живэнд татаж сурав амаа

Хүйтэн авирласан ч цаана нь халуун агаар

Хүссэн бүхэн биелээд санасан бүхэн бүтээд

Диваажингийн хаалга татахдаа би нүцгэн нэг эр

Хадуурч гүйгээд хальтарч унаад зовлон зүдгүүр туулаад

Тамын хаалга тогшихдоо би шалдан нэг эр

Харуусч гуньдаг энгийн нэг эр

Хаяа туньдаг зөөлөн нэгэн

Хатуужилтай мундаг нэгэн

Хайруудын шунадаг нэг эр

下载地址:

此为隐藏内容,需人机验证后查看下载!