作词 : Nisvanis
作曲 : Nisvanis
Чөтгөр бид хоёр
Үг:Б
Галсансүх Ая:Л
Энх-Амгалан
Сархадын мухлагаас намайг чөтгөртэй сугадалцаж гарахад
Салхины эрчлээсэнд алтан хараацайс ийш тийш шидэгдмой
Хоосон гялгар уутнууд тэнгэрээр нэг нисэлдээд
Хонох газар хайж хажуугаар минь зөрөлдөж өнгөрмой
Хонох газар хайж хажуугаар минь зөрөлдөж өнгөрмой
Урт шаргал нарыг шонгийн моднуудад мөчилж дүүжилснийг үзээд
Урин янаг хаврын хавирган сар сэм баясч худлаа санаа алдмой
Дарс уугаад дуулж байсан дууны ая чихэн дотроос гарахгүй
Даруй уурыг минь хүргэхэд өнөөх чөтгөрөөр чихээ ухуулмой
Даруй уурыг минь хүргэхэд өнөөх чөтгөрөөр чихээ ухуулмой
Гудамж, зам
Сүхийн талбайг гайхал салхиар шүүрдүүлээд
Гурав, дөрөв
нэг
хоёроор хаврын бороо дуслахад чийг ханхалмой
Очих газраа хүртэл чөтгөрөөр сугадуулж явахад минь
Од эхнээсээ түгээд эхнэр
хүүхэд минь намайг үгүйлмой
Од эхнээсээ түгээд эхнэр
хүүхэд минь намайг үгүйлмой
Айлын хаалгыг өчнөөн дараад гайхшаа барахад
Архи дарстай торыг минь барьсан чөтгөр эвшээлгэмой
Үүд хаалгаа тогших уу болих уу гээд гадаа тамхи татаж зогсоход
Үүлэн завсараар сар шагайгаад өнөөх чөтгөрийг дуудмой
Үүлэн завсараар сар шагайгаад өнөөх чөтгөрийг дуудмой
Үүлэн завсараар сар шагайгаад өнөөх чөтгөрийг дуудмой
Үүлэн завсараар сар шагайгаад өнөөх чөтгөрийг дуудмой

热门推荐| 1 | |
|---|---|
| 2 | |
| 3 | |
| 4 | |
| 5 | |
| 6 | |
| 7 | |
| 8 | |
| 9 | |
| 10 |