作词 : 蒙古民歌
作曲 : 蒙古民歌
Уулынхаа дээгүүр нартай наргүй
Улаан хээрээ эмээллэе доо
Улс юу түмний унтсанаа хойгуур
Хоёулаа золгоё доо
Ханын дээгүүр нартай наргүй
Хар л хээрээ эмээллэе доо
Хамаг юу түмний унтсанаа хойгуур
Хоёулаа золгоё доо хө
Шинээр гаргуу сартай саргүй
Сарал хээрээ эмээллэе доо
Садуун юу нөхөр нь санагдаад байвал
Сардаа гурав эргэдээ хө

热门推荐| 1 | |
|---|---|
| 2 | |
| 3 | |
| 4 | |
| 5 | |
| 6 | |
| 7 | |
| 8 | |
| 9 | |
| 10 |